Terminvergabesystem des Auswärtigen Amts — Ulan Bator

Zurück Weiter




Erwerbstätigkeit, Forschung / Хөдөлмөр эрхлэх, Судалгааны ажил

Sie möchten ein natioinales Visum für einen der folgenden langfristigen Aufenthaltszwecke beantragen? Dann fahren Sie bitte fort und buchen einen Termin in dieser Kategorie

    • Berufsausbildung
    • Weiterbildung
    • Praktikum
    • Beschäftigung als Fachkraft
    • fachkraftunabhängige Beschäftigung
    • Blaue Karte EU
    • ICT-Karte
    • Selbstständige/freiberufliche Erwerbstätigkeit
    • Chancenkarte (Arbeitsplatzsuche)
    • Forschung

Falls Sie eine Vorabzustimmung einer Ausländerbehörde gem. § 81 AufenthG haben, kontaktieren Sie uns bitte über unser Kontakformular (Botschaft der Bundesrepublik Deutschland in Ulan Bator - Auswärtiges Amt) mit dem Thema "Visa - Terminanfrage bei Vorabzustimmung einer Ausländerbehörde gem. § 81 AufenthG"). Sie erhalten von uns dann einen Link zur kurzfristigen Terminbuchung.

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цаг тохирох системд тавтай морилно уу

Германд 90-ээс дээш хоногооор оршин суух (мэргэжил эзэмших сургалт) үндэсний визийн мэдүүлэг өгөх бол Та энд цагаа тохирно уу.

Та цагаа тохирохоос өмнө Элчин сайдын яамны цахим хуудсаар орж үндэсний виз мэдүүлэх журамтай танилцаж, визийн мэдүүлгэнд шаардлагатай бичиг баримтуудаа бүгдийг бүрдүүлж чадсан эсэхээ сайтар нягталж үзнэ үү.

Цаг тохирох болон виз мэдүүлэх маягт, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авах нь үнэ төлбөргүй. Визийн мэдүүлгийг албан ёсоор шийдвэрлэхэд зөвхөн хураамж авдаг. Цаг тохирох боломж хүн бүрт ижил. Гуравдагч этгээд, ямар нэгэн зуучлагч байгууллага нь цаг олгох системд нэвтрэх давуу эрх огт байхгүй тул ийм төрлийн үйлчилгээ санал болгож буй нь танаас үйлчилгээний нэмэлт төлбөр авах арга гэдгийг анхаарна уу. Гуравдагч этгээд, зуучлагч байгууллагаар дамжуулан цаг авах нь Таныг бусдаас хамааралтай болгож цагаа өөрөө удирдах боломжгүй болж байгааг бодож үзэх хэрэгтэй.

Виз мэдүүлэх хүн бүр цаг тохирох шаардлагатай. Нэг цаг дээр хэд хэдэн хүний визийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй.

Цаг тохирсон өдөртөө ирэх бүрэн боломжтой гэдэгтээ итгэлтэй болсны дараагаар цагаа тохирно уу.

Та тохирсон цагтаа хоцролгүй ирэх хэрэгтэй. Цагаасаа хоцорсон хүнийг Визийн хэлтэс рүү оруулахгүй байж болно.

Гадаад паспортын дугаараа зөв оруулсан эсэхээ сайтар шалгаж үзнэ үү. Цаг тохирох системд оруулсан гадаад паспортын дугаар Визийн хэлтэст нэвтрэхэд үзүүлэх гадаад паспортын дугаартай таарахгүй бол таныг мөн оруулахгүй байж болно.

 

Тохирсон цагтаа ирэх боломжгүй болсон бол багадаа 24 цагийн өмнө цагаа цуцлах ёстой. Танд И-Мэйлээр ирсэн захидалд байгаа цахим холбоосоор орж тохирсон цагаа цуцлана. Та ирэх боломжгүй болсон цагаа цуцласны дараагаар л дахин шинээр цаг захиалах боломжтой болно гэдгийг анхаарна уу.

Визийн мэдүүлэг өгөх цаг бүрэн захиалагдаад дууссан, олон өдрөөр захиалагдсан байж болох учраас төлөвлөсөн хугацаандаа аялахын тулд аль болох эрт виз мэдүүлэх цагаа сонгох нь зүйтэй. Та өөрийн төлөвлөж байгаа аялалаас 6 хүртэлх сарын өмнө визийн мэдүүлгээ өгч болно.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн бүх төрлийн виз мэдүүлэхэд гарын хурууны хээ авах болсон тул Та сонгосон цагтаа Элчин сайдын яаманд биечлэн ирэх ёстой.

Та одоо "weiter" гэсэн холбоос дээр дарж визийн мэдүүлэг өгөх цагаа сонгоно уу.

 




Zurück Weiter

bitte haben Sie etwas Geduld ...
Ihre Anfrage wird bearbeitet. Bitte warten Sie auf eine Antwort. Das Neuladen der Seite verzögert die Bearbeitung.